Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоонд холбооны дүрмийг зөвшөөрсөн Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтнууд сайн дураараа холбооны гишүүнээр элсэх боломжтой. Мөн холбооны дүрэм, зорилгыг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын харьяат оюутан, өндөр настан, төр захиргааны байгууллагын ажилт гэх мэт иргэд гишүүнчлэлд хамрагдах эрхтэй.
Холбооны гишүүн дараах эрхийг эдэлнэ.
1.Холбооны удирдах байгууллагад сонгох, сонгогдох,
2.Холбооны удирдах байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, холбооны гишүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлэх
3.Хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасны дагуу эрхээ хамгаалуулах, дэмжлэг туслалцаа хүсэх
4.Өөрийн хүсэлтээр холбооны гишүүнчлэлээс татгалзах зэрэг эрхийг эдэлнэ.
Холбооны гишүүн дараах үүрэгтэй.
1.Монгол Улсын хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх
2.Тогтоосон журмын дагуу сар бүр татвар төлөх
3.Холбооны удирдах байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох үүрэгтэй.
Та Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоонд гишүүнээр элсэх гэж байгаа бол өөрийн шүүхийн Салбар хорооны менежерт хандан гишүүнээр элсэх, Шүүхийн байгууллагад ажилладаггүй бол Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны Удирдах зөвлөлд хандаж гишүүнээр элсэх боломжтой.