Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоолоо

            

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний ээлжит хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталлаа. Дээрх албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчдын цалинг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож олгохоор болов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох тогтоолтой танилцана уу.

Мөн хуралдаанаар “Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл”-ийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, гишүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын АҮТОГ С.Наранбилэг, Хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, нарийн бичгийн даргаар Шүүхийн барилга, дэд бүтэц, шугам сүлжээ  хариуцсан референт Ц.Цэдэндамба нар ажиллах юм.

 

     Түүнчлэн нэр дэвшигчийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Хэвлэл мэдээллийн хэлтэс