МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙГ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД ХАМРУУЛАХААР БОЛЛОО
2024-03-04 240 Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо Салбар хорооМонголын Шүүхийн захиргааны ажилтны холбооны зүгээс гишүүддээ зориулан БНСУ-ын Сэжүнг Глобал (Sejung Global) компанитай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой аялал зохион байгуулахаар Монголын Шүүхийн захиргааны ажилтны холбооны Тэргүүн Н.Батхүү, удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Сэжүнг Глобал компанийн гүйцэтгэх захирал Хён Чеол Жанг нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн аяллыг зохион байгуулах тусгай зөвшөөрөлтэй Сэжүнг Глобал компани нь 10 жилийн турш гадаадын иргэд, байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд Бусан хотын томоохон эмнэлгүүдэд үйлчлүүлэгчдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээнд хамруулдаг эрх бүхий байгууллага гэдгээрээ онцлог юм.
МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБОО