Монголын Шүүхийн Захиргааны ажилтны холбоо нь Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар боллоо.
2023-11-15 621 Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо Салбар хорооМонгол Шүүхийн Захиргааны ажилтны холбооны тэргүүн Н.Батхүү, тус холбооны гүйцэтгэх захирал Э.Амарсанаа, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан, Зээлийн батлан даалтын сангийн төсөл бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Уг санамж бичгийг байгуулснаар орон нутгийн шүүхүүдэд ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилтнууд орон сууцны ипотекийн зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд холбооны гишүүдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг “Зээлийн батлан даалтын сан”-аас батлан даалт гаргахад талууд хамтран ажиллана.
Хөдөө орон нутгийн шүүхүүдэд Монголын Шүүхийн Захиргааны ажилтны холбооны 800 гаруй гишүүн, шүүхийн захиргааны ажилтнууд ажилладаг бөгөөд тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх мөн төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд томоохон хувь нэмэр оруулсан ажил боллоо.
МОНГОЛЫН ШҮҮХИЙН
ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБОО