Монгол шүүхийн захиргааны ажилтны холбооны гишүүдийг эрүүл мэндийн аялалд бүртгэж байна.

            

         Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо Сэжүнг Глобал (Sejung Global) компанитай хамтран холбооны гишүүдээ эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломж бүхий аялал зохион байгуулах санамж бичигт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурсан билээ.

         Тус санамж бичгийн дагуу 2024 оны 04 дүгээр сард зохион байгуулах БНСУ-ын Пусан хотын Косин Их сургуулийн эмнэлэгт бүтэн биеийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудаар аялах 4 өдөр 5 шөнийн аяллын бүртгэл эхэллээ.

         Тус аялалд хамрагдах хүсэлтэй Монгол шүүхийн захиргааны ажилтны холбооны гишүүн ЭНД ДАРЖ холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ үү. Бид бүртгүүлсэн материалыг нягтлан шалгаж эргэн хариу мэдэгдэх болно.

Эрүүл мэндийн үзлэгийн төрөл:

- Биеийн хэмжилт,
- Биеийн бүтцийн шинжилгээ,
- Нүд (нүдний хараа, нүдний даралт, нүдний уг),
- Сонсгол,
- Уушигны үйл ажиллагаа,
- Электрокардиограмм, 
- Цээж болон хэвлийн зураг, 
- Шээс, 
- Цусны бүлэг, 
- Ерөнхий цусны шинжилгээ, 
- Элэгний үйл ажиллагаа, 
- АBC гепатит,
- Бөөрний үйл ажиллагаа, 
- Электролит, 
- Чихрийн шижин (цусан дахь сахарын хэмжээ, глюкозижсон гемоглобин) гиперлипидеми,
- Үе мөчний үрэвсэл, 
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа, 
- Хорт хавдрын маркерууд (элэгний хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, нойр булчирхайн хавдар, түрүү булчирхайн хавдар), 
- Тэмбүү, ДОХ, 
- Хэвлийн эхо
- Эм : Умайн хүзүүний эсийн шинжилгээ, маммографи /хөхний зураг/ (35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүдэд)
Жич: Ходоодны дурангийн шинжилгээ /унтуулгатай байж болно/

Эрүүл мэндийн аялалд хамрагдах шаардлага:

1.Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны гишүүнчлэлтэй байх;

2.Гишүүнчлэлийн татвар, хураамжаа тогтмол төлсөн байх;

3.Гадаад паспортын хугацаа дуусаагүй байх.

Аялалтай холбоотой мэдээллийг харьяа шүүхийн Тамгын газрын салбар хорооны  менежерээс лавлана уу.

 

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБОО