МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБОО НЬ ГИШҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ АЯЛЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            

          Тус холбоо нь шүүхийн захиргааны ажилтнууд, гишүүдээ эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилгоор БНСУ-ын "Сэжүнг Глобал" компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

          Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Болороор ахлуулсан 12 шүүхийн захиргааны ажилтны  бүрэлдэхүүнтэй баг 2024 оны дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 2-ны өдрийн хооронд Солонгос Улсын Пусан хот дахь "Косин" их сургуулийн дэргэдэх Нэгдсэн эмнэлэгт хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтэн биеийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдахын зэрэгцээ Солонгосын байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудаар аяллаа. Дараагийн аяллын товыг удахгүй зарлана.

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБОО